ЭЕШ өгөх хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулах талаар мэдээлэл өглөө

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.05.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн амралт эхэлсэн. Энэ долоо хоногт бусад ангийг амраахаар болсон. Багш нарыг зургаадугаар сарын 01-нээс амрааж эхэлнэ. Төгсөх ангийн сурагчид гурван шалгалт өгдөг. Халдвартай холбогдуулан хичээлийн хоцрогдол үүссэн. Тиймээс элсэлтийн болон улсын шалгалтыг авахгүй. Гэхдээ дүн тавина. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй байх шийдвэр гаргасан. Төгсөх ангийн сурагчдийг тавдугаар сарын 17-ноос ЭЕШ-д бэлтгэх нэг сарын хугацаатай танхимаар давтлага өгөхөөр төлөвлөж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар элсэлтийн ерөнхий шалтгалт өгөхөөр бүртгүүлсэн 40420 хүүхэд байна. Эндээс … Continue reading ЭЕШ өгөх хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулах талаар мэдээлэл өглөө